ТАЙВАНЫ ЧУН ШИН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-09-14 17:47:58

Хамрах хүрээ: ХААИС-ийн бакалавр, магистр болон докторын оюутнууд  

Хамрагдах хугацаа: 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл  хагас жил болон 1 жилийн хугацаагаар сонгон суралцах боломжтой

Тавигдах шаардлага:         

  • Англи эсвэл Хятад хэлтэй байх,
  • 2,5 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх
  • ХААИС-д 1 болон түүнээс дээш жил суралцсан байх
  • Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байх

Тэтгэлэг:  Сургууль хоорондын гэрээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба оюутны ур чадварыг харгалзан үзэж тэтгэлэг олгоно.  

Бүрдүүлэх материал:

  • Өргөдлийн анкет
  • Сургуульд сурдаг нь үнэн тухай тодорхойлолт
  • Дүнгийн тодорхойлолт
  • Тодорхойлох захиа /2 багшаас авах/
  • Суралцах төлөвлөгөө
  • Өөрийн намтар /300-500 үгтэй/
  • Англи эсвэл Хятад хэлний сертифекат /Хэрэв байвал хавсаргах/

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  

Бүртгүүлсний дараа онлайнаар материалуудаа илгээнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлана уу.

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС