“ЭКОЛОГИЙН IX ОЛИМПИАД” АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-05-10 17:19:58

Хөдөө аж ахуйн их сургуулийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимээс 2022 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Ой ба нүүрстөрөгчийн шингээлт” сэдэвт Биологи, экологийн хичээлд авьяас, сонирхолтой суралцагчдыг нээн илрүүлэх, тэдний мэдлэг чадварын түвшинг сорих, тогтвортой хөгжлийн үндэс болсон байгаль орчны мэргэжлийг олон нийтэд сурталчлах зорилготой “Экологийн IX олимпиад”-ыг Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн XI-XII ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгууллаа.  

Экологийн IX олимпиадад:

  • I байр - Б.Төгөлдөр, 56-р сургуулийн 12г ангийн сурагч;
  • II байр - Б.Тэлмүүнбилэг, 84-р сургуулийн 11а ангийн сурагч; 
  • III байр - М.Тодбаяр, 1-р сургуулийн 12в ангийн сурагч;
  • тусгай байр - Э.Ариунжаргал, 84-р сургуулийн 12ё ангийн сурагч; 
                           Г.Энхмарал, 50-р сургуулийн 12в ангийн сурагч нар эзэллээ.

Мөн сэдвийн хүрээнд сурагчдаас ирүүлсэн богино хэмжээний видео “TikTok” уралдаанд: 

  • I байр - Элизавета Александровна, Спортын төв 116-р сургуулийн 11-р ангийн сурагч; 
  • II байр - Ж.Мөнхжин, Өсвөрийн зохион бүтээгч сургуулийн сурагч нар шалгарлаа. 

Олимпиадад амжилттай оролцсон сурагчдад баяр хүргэж, амжилт хүсье.

Олимпиадыг зохион байгуулахад хамтарч ажилласан Хан-Уул дүүргийн Боловсролын хэлтэс, НҮБ-ын Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв зэрэг байгууллагуудад болон “TikTok”-ийн тэргүүн байрны шагналыг ивээн тэтгэсэн Экологийн тэнхимийн ахлах багш, доктор М.Оргилболд нарт талархал илэрхийлье.

 

АГРОЭКОЛОГИЙН СУРГУУЛИЙН ЭКОЛОГИЙН ТЭНХИМ