“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2022” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийтлэгч : Л.Бямбасүрэн
Огноо: 2022-05-13 16:34:22

"Инновацийн 7 хоног-InnoWeek 22" арга хэмжээг 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Шинэ сэргэлтийн нээлттэй инноваци” уриан дор Инновацийн талаарх ойлголт, мэдлэг, соёлыг түгээх, дамжуулах, бүтээлч сэтгэлгээг төлөвшүүлж, инновацийн олон талт түншлэлийг өргөжүүлэх, нээлттэй инновацийн тогтолцоог хөгжүүлэх зорилготой. “Монголын инновацийн 7 хоног-2022” 5 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд Мэдээлэл, технологийн үндэсний паркт болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу.

https://www.meds.gov.mn/post/117633