Монгол улсад тэр дундаа хүнс, хөдөө аж ахуйн салбарт бий болгосон инновацийн шилдэг бүтээлүүдийг олж илрүүлэн, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчидтэй холбон инновацын бүтээлүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Шинжлэх ухааны академи түүний салбар хүрээлэнгүүд, их дээд сургуулиудын эрдэмтэн багш нарын инновацийн бүтээлүүд, хувийн хэвшлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, хөрөнгө оруулагчид, бизнесийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Үүнд:
Тус арга хэмжээг нь 3 үндсэн хэсэгтэй зохион байгуулагдсан.
1-р хэсэг: Нээлт, үндсэн илтгэл
Нээлтийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нээж үг хэлсэн бол түүний дараагаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэлсэн.
Мөн дараах үндсэн илтгэлүүд танилцуулагдсан.
2-р хэсэг: Хэлэлцүүлэг
ХАА-н салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулахад тулгарч буй саад бэрхшээл, гарч шийдлийн талаар оролцогч талуудын хийж хэрэгжүүлж буй ажил, цаашдын шийдлийн талаар ярилцсан үр дүнтэй хэлэлцүүлэг болсон. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ч.Ундрам, ХААИС-ийн Хөдөө аж ахуйн эдийн засаг, инновац хөгжлийн төвийн захирал А.Бакей, Трютлайз ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгө оруулалтын зөвлөх Б.Батжавхлан, Грийн Групп ХХК-ийн Бизнес хөгжлийн албаны дарга Т.Мөнхтулга, Монголын Мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэшсэн үнэлгээчин П.Баянсан, Стартап Маркетинг Спэйс ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр нар зочноор оролцлоо.
Оюуны өмчийн эдийн засгийн эргэлтэд оруулах 3 хэлбэр байдаг. Үүнд:
1.Эрдэмтэн өөрөө гарааны компани байгуулах;
2.Эрдэмтэн оюуны өмчөө ашиглуулах, түрээслүүлэх;
3.Эрдэмтэн оюуны өмчөө худалдах.
Эдгээрээс Монгол Улсад 1 дэх хувилбараар 47 компани байгаа боловч 2, 3-р хувилбараар ажилласан тохиолдол тун цөөн байна. Иймд эрдэмтэн хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийг холбосон дундын зуучлалын мэргэжлийн байгууллагын үйлчилгээг хөгжүүлэх хэрэгцээтэй байгааг онцолсон. Мөн ХАА-н салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд НӨАТ-ыг нэвтрүүлэх, чөлөөлөх биш хөнгөлөх тогтолцоог бий болгох, ХАА-н бүтээгдэхүүнд урамшуулал татаас өгөхөөс илүүтэй инновацын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр сууринд талууд санал нэгдлээ.
3-р хэсэг: Инновацын шилдэг төсөл танилцуулах
Хөрөнгө оруулагч, салбарын бизнес эрхлэгчдэд танилцуулах зорилгоор ХАА-н салбар дахь инновацын төслүүдийг бүртгэж авсан. Нийт 13 төсөл бүртгүүлснээс шилдэг 8 төслийг танилцуулсан. Төслүүдийг хөрөнгө оруулагчид танилцуулахаас өмнө 2 удаагийн чиглүүлэх сургалт орж бэлтгэсэн. Үүнд:
Шалгарсан 8 төсөл тус бүр 5 минутын танилцуулга хийсний дараа өөрсдийн төслийн дээжийг бодитоор үзүүлэх, бизнес уулзалтыг ШУТСангийн 301 тоот танхимд зохион байгуулсан. Үр дүнд:
Зохион байгуулагчид:
Дэмжигч байгууллагууд:
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН АЛБА