ЯПОН УЛСЫН ХОККАЙДО ИС-ИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-07 14:48:38

Япон улсын Хоккайдо ИС-ийн 2023 оны намрын улирлын оюутан солилцооны HUSTEP хөтөлбөр зарлагдлаа.

 

Суралцах хугацаа:

  1. “1 жил” – 2023 оны 9 сарын сүүл – 2024 оны 8 сарын дунд
  2. “Хагас жил” – 2023 оны 9 сарын сүүл – 2024 оны 2 сарын дунд
  3. “Хагас жил” – 2024 оны 4 сарын эхэн – 2024 оны 8 сарын дунд

 

Бүртгэлийн сүүлийн хугацаа: 2023.01.25

Хөтөлбөрийн онцлог:

 

-        Бакалаврын 2, 3 дугаар курсын оюутнууд хамрагдана

-        Хичээлүүд англи хэл дээр явагдана, Япон хэлний мэдлэг шаардахгүй

-        Элсэлтийн хураамж болон сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөнө

 

Анхаарах зүйлс:

 

-        Хугацаа дууссаны дараа материал хүлээн авахгүй.

-        Англи хэлний түвшин тогтоох шалгалтын TOEFL iBT 79 эсвэл IELTS 6,5 оноотой байх ёстой.

-        Хөтөлбөрт хамрагдах оюутны тоо хязгаартай тул Хоккайдо ИС шалгаруулалт явуулж, эцсийн хариуг гаргана.

-        Хөтөлбөрт хамрагдсан оюутнууд хамгийн багадаа 7 хичээл сонгон судална.

 

Хариу гарах хугацаа: 2023 оны 4 дүгээр сард

Тавигдах шаардлага:

 

-        ХААИС-ийн бакалаврын 2,3 дугаар курсын оюутан байх

-        TOEFL iBT 79 эсвэл IELTS 6,5 оноотой байх

-        Сурлагын голч дүн 3,0-аас дээш байх

 

БҮРТГЭЛ: 2023.01.25 хүртэл Захиргааны байрны 205 тоотод явагдана. Мөн international@muls.edu.mn хаягт өөрийн дүнгийн тодорхойлолт, англи хэлний онооны сертификатыг явуулснаар бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээлэл болон анкетын загварыг авч болно.   

 

 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС