АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Нийтлэгч : С.ЭРДЭНЭ-ОЧИР
Огноо: 2023-01-30 16:28:40

1. Сонгон шалгаруулалт явуулах хугацаа 

Сонгон шалгаруулалтыг 2023 оны 01 сарын 27-ны өдрөөс 2023 оны 02 сарын 03-ны өдөр хүртэл  2 үе шаттайгаар зохион байгуулна.

  1. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг 2023 оны 01 сарын 27-ны өдрөөс 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 14 цаг хүртэл хүлээн авна.
  2. Сонгон шалгаруулалтыг 2023 оны 02 сарын 01, 02 өдрүүдэд нэгдсэн хуваарийн дагуу зохион байгуулна.

2. Бүрдүүлэх материалын жагсаалт

  1. Ажилд орохыг хүссэн өргөдөл /Өөрийн гараар бичсэн байх/
  2. Төрийн албан хаагчийн анкет /А, Б хэсэг/ 
  3. Боловсролын зэргийн диплом, бусад сертификат, үнэмлэхийн хуулбар
  4. Ажил байдлын тодорхойлолт /Өмнө нь ажиллаж байсан тэнхим, нэгжийн удирдлагаас комисст шууд ирүүлнэ/
  5. Өмнөх гүйцэтгэж байсан ажлын тайлан 

3. Материал хүлээн авах 

Оролцогчийн материалыг тухайн ажлын байрны орон тоо харьяалагдаж буй бүрэлдэхүүн сургууль, газрын ХААИС-ийн захирлын тушаалаар батлагдсан сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нар хүлээн авч, материалын бүрдлийг хянаж, ажлын хэсэгт танилцуулна.

Захирлын 2023 оны 01 сарын 25-ний өдрийн А/15 тоот тушаалаар батлагдсан дэд ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нарын мэдээлэл:

 

4. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа

  1. Оролцогчдод нээлттэй, давуу боломж олгохоор төлөвлөж сонгон шалгаруулалт явуулах хуваарийг тогтооно.
  2. Сонгон шалгаруулалтыг захирлын тушаалаар батлагдсан ажлын дэд хэсгүүд газар, сургуулиуд дээр тус тусдаа энэхүү удирдамжийн дагуу зохион байгуулна.
  3. Ажлын хэсгийн нарын бичгийн дарга нар удирдамжид заасан хугацаанд багтаан хүсэлт гаргасан оролцогчийн материалыг хүлээн авч, бүрэн эсэхийг шалгаж,  шаардлага хангасан нөхцөлд сонгон шалгаруулалтад оруулна. Бүрдүүлэх материалыг удирдамжид заасан хугацаанаас хойш өгсөн болон материал дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтад оролцуулах боломжгүй. 
  4. Тухайн ажлын байрны тодорхойлолтод заагдсан ерөнхий болон тусгай шаардлага, ур чадварыг үндэслэн сонгон шалгаруулалтыг хийнэ.
  5. Сонгон шалгаруулалтыг хийхдээ хуульд заасан хүндэтгэн үзэх шаардлага бүхий нөхцлийг харгалзан үзэх. (Хуулийн заалтын жагсаалтыг тушаалд хавсаргасан байгаа)
  6. Ажлын дэд хэсгийн нарын бичгийн дарга нар удирдамжид заасан заалтуудыг үндэслэн ХААИС-ийн бүтцийн өөрчлөлтийн хүрээнд мэдэгдэх хуудас авсан (өөрийн газар сургуульд хамаарах) бүх ажилтан нарт нийтэд зарыг түгээснээс хойш нэг бүрчлэн утсаар холбогдон сонгон шалгаруулалт зарлагдсаныг мэдээлэх нь зүйтэй.
  7. Энэхүү ажлын байрны сонгон шалгаруулалт нь зөвхөн ХААИС-д ажиллаж байгаа мэдэгдэх хуудас авсан ажилтнуудад хамааралтайг маш сайн анхаарч ажиллах шаардлагатай. (Гаднаас хүсэлт хүлээн авч болохгүйг анхаарна уу)

5. Сонгон шалгаруулалт явагдах байршил, цагийн хуваарь

6. Сонгон шалгаруулалтын ажлын байр, орон тоо