ТАЙВАНЬ УЛСЫН ЧУН ШИН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛИЙН ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-14 17:42:19

Хамрах хүрээ:                       ХААИС-ийн бакалавр, магистр болон докторын оюутнууд  

Хамрагдах хугацаа:             2022.09 сараас 2023.06 сар хүртэл 1 жил болон 6 сарын хугацаагаар сонгон суралцах боломжтой.

Тавигдах шаардлага:         

  1. Англи эсвэл Хятад хэлтэй байх
  2. 2,5 болон түүнээс дээш голч дүнтэй суралцсан байх
  3. ХААИС-д 1 болон түүнээс дээш жил суралцсан байх
  4. Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудалгүй байх

Тэтгэлэг:  Сургууль хоорондын гэрээгээр сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх ба оюутны ур чадварыг харгалзан үзэж тэтгэлэг олгоно.  

Бүрдүүлэх материал:

  1. Өргөдлийн анкет- Бүртгэл хийлгэсний дараа авах
  2. Сургуульд сурдаг нь үнэн тухай тодорхойлолт
  3. Дүнгийн тодорхойлолт
  4. Тодорхойлох захиа /2 багшаас авах/
  5. Суралцах төлөвлөгөө
  6. Өөрийн намтар /300-500 үгтэй/
  7. Англи эсвэл Хятад хэлний сертифекат /Хэрэв байвал хавсаргах/

Бүртгүүлэх сүүлийн хугацаа: 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр

Бүрдүүлэх материал өгөх сүүлийн хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр  

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 341153, 75107777-513 дугаарын утсаар лавлана уу.


 

ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС