ХААИС-ИЙН ОЮУТАН Г.ГАНЗОРИГ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН ӨВЛИЙН XVI НААДМААС ХОС МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-14 19:09:54

ХААИС-ийн ИТС-ийн Механик инженерийн 2-р ангийн оюутан Ганбаатарын Ганзориг Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадамд снөүбоардын хоёр төрлөөр оролцож алт, мөнгөн медаль хүртлээ.

Орхон аймагт хоёрдугаар сарын 6-нд эхэлсэн Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор снөүбоардын төрлөөр эхэлж, улсын аваргуудаа тодруулав.

Снөүбоардын тэмцээнд насанд хүрэгчид болон өсвөр нас, 14 хүртэлх гэсэн гурван насны ангиллаар фрийстайл, параллель слалом эмэгтэй, эрэгтэй төрлөөр нийслэлийн Хан-Уул, Багануур, Баянзүрх, Төв, Орхон зэрэг аймаг дүүргийн 40 тамирчин хурд хүч авхаалж самбаагаа сорив.

Мөн ХААИС-ийн оюутан Г.Ганзориг нь АНУ-ын Лейк Плесид хотноо нэгдүгээр сарын 21-нд зохиогдсон Дэлхийн оюутны өвлийн Универсиад 30 дугаар наадамдснөүбордын параллель жиант слаломын төрөлд амжилттай оролцжээ.

Тэрээр эхний гараандаа Канадын тамирчин А.Бехантай хамт гарч 35.39 сек амжилт үзүүлсэн бол 2 дах оролдлогоо БНХАУ-ын тамирчин З.Шутай хамт хийн 36.11 сек амжилт үзүүлэн 2 гарааны нийлбэр дүнгээр 1 мин 11.50 сек үр дүнгээр нийт 33 тамирчин уралдсанаас 23 дугаар байрт шалгарсан байна.

Оюутан Г.Ганзориг нь ХААИС-ийн ИТС-ийн Механик инженерийн тэнхимийн Агробот оюутны клубын идэвхтэй гишүүний нэг юм.

Сурлага, спортоороо өндөр амжилт гаргасан оюутан таньд улам их амжилт ерөөе.