ХААИС-ИЙН УДИРДЛАГА АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-02-27 14:07:08

Уламжлалт цагаан сарын баярын өмнө ХААИС-ийн удирдлага 2022-2023 онд өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадууддаа хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Сургалт, цахим шилжилтийн газрын захирал Н.Батжаргал, Санхүү, төлөвлөлтийн газрын захирал Б.Бат-Эрдэнэ, ХААИС-ийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Я.Эрдэнэсүрэн нар оролцож, их сургуулийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, сургалт, судалгааны чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласанд талархаж буйгаа илэрхийлээд, эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.