ВАРШАВ БОЛОН КРАКОВЫН ХААИС-ИЙН УДИРДЛАГА, ЭРДЭМТДИЙН ТӨЛӨӨЛӨЛ ХААИС-Д ЗОЧИЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-11-07 17:11:47

Польшийн Варшавын ХААИС болон Краковын ХААИС-ийн удирдлага, эрдэмтдийн төлөөлөл өнөөдөр( 2022-11-07)ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзлаа.

Монгол Улсын ХААИС нь Варшавын ХААИС-тай 2003 оноос эхлэн судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа бөгөөд Краковын ХААИС-тай гэрээ байгуулан хамтран ажиллах талаар энэхүү уулзалтын үеэр санал солилцов. Мөн сургууль бүр ХАА-н чиглэлээр хамтран хэрэгжүүлж болох хөтөлбөр болон сургуулийнхаа талаарх илтгэлийг танилцууллаа.  

Уулзалтад Польшийн талаас Варшавын ХААИС-ийн Ойн шинжлэх ухааны хүрээлэнгийн захирал Роман Войчик,  Дэд захирал Эмилия Янечко, Ойн аж ахуйн факультетийн Декан Марта Александрович Трзинска, Цэцэрлэгжүүлэлтийн хүрээлэнгийн захирал Дариуш  Врона, дэд захирал Станислав Самборски, Краковын ХААИС-ийн Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Анджей Семан, профессор Пиотр Везик, Яцек Антонкиевич, Монголын талаас ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Гадаад харилцааны албаны дарга Ц.Сүхтулга, Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Баярмаа, Агроэкологийн сургуулийн захирал А.Буянбаатар, Эрдэмтэн нарийн бичгийн дарга М.Хишигжаргал, Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Ш.Оюунтуяа нар болон багш нарын төлөөлөл ороцлоо.