Хөдөө аж ахуйн их сургууль Тайландын Вант улсын Касэтсарт их сургуультай хамтран “Уур амьсгалын өөрчлөлт ба хүнсний тогтвортой, аюулгүй байдал” сэдэвт онлайн эрдэм шинжилгээний бага хурлыг 2022 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр зохион байгуулав.
Тус хуралд Хөдөө аж ахуйн их сургуулийн АЭС-ийн Сургалтын хөтөлбөрийн эрхлэгч Ш.Оюунтуяа, МЭС-ийн багш Ц.Мөнхтуул, МААБС-ийн багш Ж.Шинэхүү, МЭС-ийн багш Б.Чимэдцэрэн, ИТС-ийн багш Б.Эркигүл, МААБС-ийн багш Б.Энхжаргал нар илтгэл тавьж оролцов. Тус их сургуультай 2022 оны 6 дугаар сард хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд ийнхүү хамтын ажиллагаа албан ёсоор эхэлж байгаа юм. Манай их сургуулийн төгсөгч Б.Үенч 2022 оны 7 дугаар сараас тус их сургуулийн магистрын хөтөлбөрт 100%-ийн тэтгэлэгтэй суралцаж байгаа билээ.
Хурлын абстракт, илтгэлүүдийг QR кодыг уншуулан үзнэ үү.