МЕНЕЖМЕНТИЙН УЛСЫН XIV ОЛИМПИАДЫН ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2022-12-06 12:19:36

БШУЯ, ХХААХҮЯ, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим, Жандагсүрэн сан, Монголын Менежментийн холбоо хамтран Эдийн засаг бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт явуулдаг их, дээд сургуулийн оюутнуудын дунд Менежментийн XIV улсын олимпиадыг зохион байгууллаа. Энэ жил дотоодын 13 их, дээд сургуулийн 17 багийн нийт 85 оюутан мэдлэг, чадвараараа өрсөлдлөө.