ERASMUS+ MONGWBL ТӨСЛИЙН ОРОЛЦОГЧИД ФРАНЦ УЛСЫН ЛИОНЫ ИХ СУРГУУЛЬ ДЭЭР ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-12 10:23:21

Erasmus+ MONGWBL төслийн хүрээнд Францын Лион хотын “Лион Люмир 2” их сургууль дээр 3 өдрийн чадавх бэхжүүлэх сургалт нь 2022 онд болсон бөгөөд энэхүү сургалтыг Төслийн Европын холбооны оролцогч талууд болох ХБНГУ, Франц, Румын, Грекийн их сургуулийн судлаач, эрдэмтэд удирдан явуулж, Монгол улсаас БШУЯ, Отгонтэнгэр их сургууль, ХААИС, СЭЗИС, Дорнод ИС, СУИС, Голомт болон Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбооны төслийн нийт 50 багийн гишүүд хамрагдсан юм.

Тус сургалтад төсөлд хамрагдсан ХААИС-ийн АЭС болон ЭЗБС-ийн 6 багш, удирдлага оролцсон байна.