ERASMUS+ MONGWBL ТӨСЛИЙН БАГИЙНХАН ГЕРМАН УЛСЫН БЕРЛИН ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН СУРГАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-12 10:22:06

“Монгол улсын дээд боловсролын тогтолцоонд ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн ээлжит сургалт, хэлэлцүүлэг 2023 оны 03 сарын 27-оос 03 сарын 29-ний өдрүүдэд ХБНГУ-ын Берлин хотод амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтанд Монгол улсаас MONGWBL төслийн нийт тавин оролцогч, харин Франц, Грек, Румын улсаас зургаан оролцогч оролцсон байна.

Сургалтын эхний өдөр Герман, Франц, Грек, Румын улсын хамтрагчид өөрсдийн ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийг сайжруулсан туршлагаа хуваалцсан бол сүүлийн өдрүүдэд үндэсний хамтрагчид ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн туршин хэрэгжүүлэх явцыг, БШУЯам болон зохицуулагч сургуулийн төлөөлөгчид боловсруулж буй үндэсний бодлогын бичиг баримт, зураглалыг тус тус танилцуулж Европын холбооны хамтрагч сургуулиудын профессор, мэргэжилтнүүдээс сайжруулалтын талаар санал, зөвлөмж авсан юм.

Сургалтын төгсгөлд төслийн удирдах зөвлөл хуралдаж төслийн сүүлийн жилийн төлөвлөгөө, төсөв болон нэмэлт ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталж, нийт оролцогчдод амжилттай оролцсон тул батламж гардуулав.