БНСУ-ЫН КУНСАН ҮНДЭСНИЙ ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛАВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-12 19:40:32

Кунсан үндэсний их сургуулийн Гадаад харилцаа, хэлний боловсролын төвийн дарга Пак Ши Кюүн, ахлах мэргэжилтэн Ким Жүн Сон, Гадаад оюутны зөвлөх И Ён Бин нар өнөөдөр (2023-05-12) ХААИС-д зочилж, хамтран ажиллах гэрээ байгууллаа.

 

Хамтын ажиллагааны хүрээнд оюутан, багш солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх юм.

Тэр дундаа инженер технологи, далайн шинжлэх ухаан, инженерчлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой гэв.

Кунсан үндэсний их сургууль нь 1987 онд байгуулагдсан бөгөөд сургалт, судалгааны тэргүүлэх чиглэл нь хүмүүнлэг, нийгмийн ухааны салбар юм. Мөн байгалийн шинжлэх ухаан, инженерчлэл, урлаг, ялангуяа бүс нутгийн соёл, эдийн засаг, бизнес, загас агнуур, далай тэнгисийн чиглэлээр сургалт судалгаа явуулдаг.

Тус уулзалтад ХААИС-ийн захирал О.Баатарцогт, Гадаад харилцаа түншлэлийн албаны менежер Ц.Сүхтулга, Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Б.Болормаа, Эрдэм шинжилгээ эрхэлсэн захирал Ш.Баярбат нар оролцлоо.