PRODUCTIVE MINDS CHALLENGE ОЮУНЫ МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-16 13:12:48

ЭЗБС-ийн Менежментийн тэнхимээс Үйлдвэрлэлийн менежментийн хичээлийг судалж буй тус сургуулийн II ангийн оюутнуудын дунд “PRODUCTIVE MINDS CHALLENGE” оюуны мэдлэг сорих тэмцээнийг 2023.05.11-ний өдөр “Хатан Туул” театрт анх удаа амжилттай зохион байгууллаа. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ГРИЙН ГРУПП” ажиллалаа.

“Оюутан залуусын бизнесийн үйл ажиллагааны тодорхой асуудлын талаар шийдвэр гаргах, бүтээлчээр сэтгэх, багаар хамтран ажиллах ур чадварыг хөгжүүлэх зорилготой”энэхүү тэмцээнд “Best solution”, “No limit”, “Value makers”, “Genuis”, “Betta”, “Sharks”, “Uniq”, “Бүхнээс дээгүүр” багууд оролцож:

  • Багийн мэндчилгээ
  • Үйлдвэрлэл, үйл ажиллагааны менежментийн асуулт, хариулт
  • Гэрийн даалгавар - Кейс судалгаа
  • Шийдвэр гаргалт гэсэн үе шатуудаар өрсөлдөв.

Тэмцээнийг Грийн групп ХХК 2 сая төгрөгөөр ивээн тэтгэж, оюуны хөрөнгө оруулагч, нийгмийн хариуцлагатай компани гэдгийг дахин нотоллоо.

Багууд тус компанийн 10 брэнд бүтээгдэхүүнээс аль нэгийг сонгож өрсөлдөх чадварын судалгаа хийж, стратеги боловсруулах гэрийн даалгавар хийж, судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаанд тулгуурлаж тухайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, борлуулалтыг нэмэгдүүлэхэд байгууллагаас ямар стратегийг баримтлах талаар дэвшүүлсэн саналуудыг ивээн тэтгэгч байгууллагын төлөөллүүд ихэд тааламжтай хүлээн авлаа. Тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Менежментийн тэнхимийн багш нар, Грийн групп ХХК-ийн Бизнес, хөгжлийн албаны дарга, Бизнесийн менежментийн 3-р ангийн оюутан, Ирээдүйн СЕО клубийн тэргүүн нар тус тус орж ажиллав.

Тэмцээний тэргүүн байранд Д.Сувдмаа ахлагчтай “Nо Limit”, дэд байранд Г. Сондор ахлагчтай “Betta”, гутгаар байранд Т. Ганчимэг ахлагчтай “Бүхнээс дээгүүр” багууд авхаалж самбаа, мэдлэг чадвараараа тус тус шалгарч, өргөмжлөл, ивээн тэтгэгчийн шагнал болох 500 000, 400 000, 300 000 төгрөгөөр тус тус шагнууллаа.

Тэмцээнийг ивээн тэтгэсэн Грийн групп ХХК, тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсан Эрдэнэтуяа багштай Бизнесийн менежментийн III ангийн оюутнууддаа талархсанаа илэрхийлье.

Энэхүү тэмцээн нь Сургалт - Эрдэм шинжилгээ – Үйлдвэрлэлийн холбоог бэхжүүлж, их сургууль, бизнесийн байгууллагын хамтын ажиллагааны сайн санаачилга болсныг дурьдаж цаашид олон бүтээлч ажлуудыг хамтарч хийх эхлэл болж байгааг тэмцээний зохион байгуулагч, ивээн тэтгэгчид онцлож байв.