“МЕНЕЖМЕНТ–30” СПОРТЫН ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-16 14:58:46

ЭЗБС-ийн Менежментийн тэнхим шинэчлэгдэн зохион байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Менежмент – 30” спорт өдөрлөг 5 сарын 12-14-ний өдрүүдэд сагс, волейбол, ширээний теннис, дартс гэсэн дөрвөн төрлөөр амжилттай болж өндөрлөлөө.

Спорт өдөрлөгийн арга хэмжээнд Менежментийн тэнхимийн 1998, 2007, 2008, 2011, 2012, 2015, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 оны төгсөгчид идэвхтэй оролцож, тэмцээнүүдийг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болголоо.

Сагсан бөмбөгийн эрэгтэй төрлийн тэмцээнд төгсөгчид, эмэгтэй төрөлд 2, 3-р курсын оюутнууд болон 2022 оны төгсөгчид эхний байруудыг эзэлсэн бол волейболын тэмцээний шигшээ тоглолтуудыг 1, 2, 3-р ангийн оюутнууд болон 2012 оны төгсөгчид улам сонирхолтой болгож, шигшээ тоглолтуудын турш заал дүүрэн алга ташилт тасарсангүй. Ширээний теннис, дартсын тэмцээнүүдийг энэ жил анх удаа зохион байгууллаа.

Ирэх жилийн тэнхимийн аварга шалгаруулах тэмцээнийг 2008 оны төгсөгчдийн нэрэмжит болгож, тэмцээний төрлийг нэмэгдүүлж зохион байгуулахаар боллоо.