МУ-ЫН ОЮУТНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ МОДОН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНД ХААИС-ИЙН БАГ ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-23 16:32:55

МУ-ын Оюутны аварга шалгаруулах Модон бөмбөгийн тэмцээнд ХААИС-ийн 1, 2 дугаар баг амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн билээ. Оюутан тамирчдыг сургуулийн удирдлага хүлээн авч, баяр хүргэлээ.

Өнгөрсөн хугацаанд ХААИС-ийн модон бөмбөгийн баг, тамирчид 12 алт, 9 мөнгө, 16 хүрэл, нийт 42 медалийг Улсын болон Олон улсын тэмцээнд гаргасан амжилтаараа хүртсэн байна.

Дасгалжуулагч багшаар Волейболын ОУХМ, Суугаа волейболын ОУХМ, Модон бөмбөгийн ОУХМ, Модон бөмбөгийн ОУ-ын дасгалжуулагч, ХШУС-ийн ББХТ-ийн багш, Доктор Ж.Загас ажилладаг билээ. Нийт оюутан, тамирчиддаа болон дасгалжуулагч багшдаа амжилт хүсье.