ХААИС-ИЙН НЭРЭМЖИТ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ “ИХ СОРИЛГО” АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-23 16:32:29

Нийслэлийн засаг даргын тамгын газар, Хүртээмжтэй боловсролын төлөө багш нарын нэгдэл, ХААИС-ийн хамтран зохион байгуулж буй ХӨДӨӨ АЖ АХУЙН ИХ СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН БЭЛТГЭЛ “ИХ СОРИЛГО” хоёр өдөр (5дугаар сарын 13-14) үргэлжилж, математик, физик, биологи, нийгэм, англи хэл, хими гэсэн 6 хичээлийн сорилго болж, дүнгээ гаргалаа.

Нийт оролцогчдод хандан ХААИС-ийн Цахим шилжилт, сургалтын бодлогын газрын захирал, доктор Н.Батжаргал баяр хүргэж, амжилт хүслээ. Мөн ЭЗБС-ийн удирдлага болон мэргэжлийн багш нар амжилттай оролцсон сурагчдад шагнал гардууллаа.

Нэгдүгээр байрт шалгарсан сурагчдыг ХААИС-д эхний жилдээ 100 хувь, хоёрдугаар байрт шалгарсан сурагчдыг 50 хувь, 3-р байрт шалгарсан сурагчдыг 30 хувийн хөнгөлттэй суралцах эрхийн бичиг, хамтран зохион байгуулагч байгууллагын гарын бэлгээр шагналаа.