ТӨРИЙН ОДОНГООР ШАГНАГДСАН БАГШ НАРТ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-22 13:31:32

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн зөвлөх профессор, доктор(Ph.D), дэд профессор С.Ганбат “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”, ХШУС-ийн багш Д.Уранбайгаль “АЛТАН ГАДАС” одонгоор энгэрээ мялаасныг сургуулийн удирдлага уламжлал ёсоор хүндэтгэн хүлээн авч баяр хүргэлээ.

ХААИС-ийн Захирал О.Баатарцогт, боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жилийн хөдөлмөр бүтээлээ зориулж, хийсэн бүтээснээ төр засагтаа үнэлүүлсэн багш нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажил амьдралд амжилт хүсэн, алд цэнхэр хадаг, мөнгөн аягатай идээний хамт дээжлэн барилаа.

Мөн олон жил хамтран ажилласан захирал, багш нарын төлөөлөл баяр хүргэж, үг хэллээ.