БНСУ-ЫН ТEХНИКИЙН ИХ СУРГУУЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД ХААИС-Д ЗОЧИЛЛОО

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-25 11:46:38

БНСУ-ын Тeхникийн их сургуулийн Гадаад хамтын ажиллагаа, Олон улсын боловсролын төвийн захирал Soobum Lee, Гадаад хамтын ажиллагаа, Солонгос хэлний төвийн профессор М.Очбилэг, Олон улсын тэтгэлэгт хөтөлбөр хариуцсан профессор Jaeho Bae, Гадаад хамтын ажиллагаа, Олон улсын боловсролын төвийн профессор Han YongHyek нар 2023 оны 5 дугаар сарын 24-нд ХААИС-д зочилж, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

ХААИС нь тус их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутан сургах, солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх талаар ярилцлаа.

Тус уулзалтад ХААИС-ийг төлөөлж, Гадаад харилцаа, түншлэлийн албаны менежер Ц.Сүхтулга, мэргэжилтэн Б.Бүрэнзаяа, ИТС-ийн ахлах багш, доктор С.Баттуяа нар оролцлоо.

ИТС-ийн багш, доктор С.Баттуяа нь төгссөн сургуультайгаа эргэх холбоотой ажиллаж, хоёр их сургуулийн хамтын ажиллагааны гүүр нь болж буй юм.