ТӨГСӨГЧ ОЮУТНУУД “АЖЛЫН БАЙРАНД СУУРИЛСАН СУРГАЛТ”-НД ХАМРАГДСАН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-05-26 10:39:06

Erasmus+MONGWBL PROJECT "Work-based learning for higher education system in Mongolia towards better employability of university graduates" төслийн хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилд “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-т хамрагдсан оюутнуудын анхны төгсөлт 2023 оны 05 сарын 25-ны өдөр Хатан туул театрт амжилттай боллоо.

 

 

АБСС-ын хөтөлбөрт хамрагдаж амжилттай төгссөн ХШУС-ийн “Аялал жуулчлал” хөтөлбөрөөр төгсөгчдөд "Ажлын байранд суурилсан сургалт"-д хамрагдан мэргэжлийн ур чадвар, туршлага эзэмшсэн болохыг тодорхойлсон гэрчилгээг бакалаврын дипломын хамт хүндэтгэлтэйгээр гардуулав.

Ажлын байранд суурилсан сургалтыг сонгон суралцсан төгсөгчдөдөө талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.