ХААИС-Д ЭЛСЭХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ НӨХЦӨЛ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-06-05 09:06:03

3.4.1 ЭЕШ-ийн чиглэл харгалзан шууд элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл

- Олон улс, улсын чанартай олимпиадад эхний 1-10 дугаар байр, бүс, аймгийн хэмжээний олимпиадад эхний 1-5 дугаар байранд шалгарсан ерөнхий боловсролын сургууль (ебс) төгсөгчийг ерөнхий шалгалтын чиглэл, эеш-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.

- Урлаг, спортын гоц авьяастай, олон улс, улсын хэмжээний уралдаан, тэмцээнд эхний 3 байрт шалгарсан ебс төгсөгчийг ерөнхий шалгалтын чиглэл, эеш-ын босго оноог харгалзан сонирхсон мэргэжлээр шууд элсүүлнэ.

- Хөгжлийн бэрхшээлтэй элсэгчийг уг журмын 3.1.4 дүгээр заалтын хангасан тохиолдолд сонирхсон мэргэжлээр шууд элсүүлж, оюутны дотуур байрны төлбөрийг бүрэн хөнгөлнө.


3.4.2 ЭЕШ-ийн оноо шаардахгүй элсүүлэх хөнгөлөлттэй нөхцөл

- Бакалаврын боловсролтой иргэн

-Техникийн болон боловсролын дипломтой иргэн болон хөдөө аж ахуй, инженер технологийн шаталсан сургалт бүхий сургуулийн төгсөгч, мэргэжлийн дагуу дэвшин суралцах суралцагч

- Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын болон улсын төрөлжсөн олимпиадын эхний байрт шалгарсан элсэгч

- Гадаад болон дотоодын ерөнхий боловсролын сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын дүн, оноог боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан элсэгч

-Гадаадын аль нэг улсын их дээд сургуулиас ХААИС-ийн бакалаврын хөтөлбөрт шилжин суралцах элсэгч

-Элсэн суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөрөөр 5-аас доошгүй жил ажилласан, 30-аас дээш насны иргэн