ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ХӨРС, АГРОХИМИЙН ЛАБОРАТОРИ нь Эрдэм шинжилгээ, сургалт судалгааны чиглэлээр Монгол Улсад мөрдөгдөж буй задлан шинжилгээний стандарт, нийтлэг арга зүйн дагуу хөрс, ургамал, бордоо, ус, ургамлын дээжинд задлан шинжилгээ хийж, үр дүнг баталгаажуулах үйлчилгээ үзүүлдэг. Лабораторийн боловсон хүчин 10-15 жилийн туршлагатай, докторын зэрэгтэй мэргэжлийн хүмүүс ажиллаж байна.