ХААИС-ийн Инженер,технологийн сургуулийн ХАА-н барилга байгууламж, машин судлалын тэнхим сургалт, судалгааны хоёр шинэ лаборатори байгуулж, өнөөдөр(2023-04-10)ашиглалтад орууллаа. Лабораторийг танилцуулах нээлтэд, Эрдэм шинжилгээ, инновацийн газрын захирал Б.Мөнхбат, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын захирал Б.Бат-Эрдэнэ, Инженер, технологийн сургуулийн захирал Ж.Мөнгөн, ХАА-н барилга байгууламж, машин судлалын тэнхимийн эрхлэгч Б.Дуламсүрэн, Төслийн удирдагч, ахлах багш Б.Төрболд болон багш, оюутнуудын төлөөлөл оролцлоо.
БАРИЛГЫН ДУЛААН ХАНГАМЖ, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ
Олон улсын байгууллагуудтай хамтарсан Европын холбооны ЭРАСМУС төслийн санхүүжилтээр "Эх газрын эрс тэс, нарлаг цаг уурын бүс дэхь эрчим хүчний хэмнэлттэй барилга" хичээлийн орчин үеийн хөтөлбөр боловсруулах, тус сургалтад шаардлагатай тоног төхөөрөмжөөр лабораторыг тохижуулж ашиглалтад оруулав.
Нийт 96 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дээрх лабораторыг тохижуулсан байна. Тухайлбал,
- Агаарын химийн шинж чанарыг хэмжих Laser Egg+С төхөөрөмж,
- Testo 400 iaq and comfort kit with tripod дулааны тав тух болон өгөгдөл хадгалах программ хангамж бүхий дотор агаарын чанарын хэмжилт хийнэ.
- Турбуленцийн утастай мэдрэгч (тоон) - Агаарын хурд болон урсах эрсдэлийг EN ISO 7730 / ASHRAE 55 стандартын дагуу найдвартайгаар тодорхойлно.
- Бөмбөрцөг термометр нь Бөмбөрцөг термометр (К термопар) болон бусад төхөөрөмжүүдийн хослолоор цацрагийн дулааны параметрийг стандартад нийцүүлэн тодорхойлно.
- TESTO 605 i BLUETOOTH ГИГРОМЕТЕР / BLUETOOTH THERMOHYGROMETER - 5 ИЖ БҮРДЭЛ- температур, чийгшлийн хэмжих хэрэгсэл нь нугалах боломжтой мэдрэгч бүхий толгойтой ба ухаалаг форматтай мэргэжлийн хэмжих технологийг агуулдаг учир үүнийг ухаалаг гар утас/таблет болон testo Smart Probes програмтай хослуулан ашиглан өрөө, сувгийн агаарын температур, чийгшлийг тодорхойлно.
- TESTO 405 i BLUETOOTH ДУЛААНЫ АНЕМОМЕТР / BLUETOOTH THERMAL ANEMOMETER - 5 ИЖ БҮРДЭЛ - Testo 405i Smart мэдрэгч нь агаарын урсгалын хурд, температур, эзэлхүүний урсгалыг хэмжинэ.
- CO₂ мэдрэгч (дижитал) - температур, чийгшлийн мэдрэгч бүхий Bluetooth®-тай нь Оффис, үйлдвэрлэлийн талбай, агуулах зэрэг доторх уур амьсгалыг тодорхойлно. Дотоод орчны CO₂-ийн концентраци, чийгшил, агаарын температурыг урт хугацаанд хэмжихийн зэрэгцээ тодорхойлоход зориулагдсан хэмжилт хийнэ.
- Purpleair pa-ii-sd (0.5x3) гадна агаарын чанарын хэмжилтийн багаж – outdoor air quality tester иж бүрдэл - 5 - PurpleAir PA-II нь орон сууц, худалдаа, үйлдвэрлэлийн орчинд хэрэглэх зориулалттай бөгөөд агаар дахь PM2.5-ийн агууламжийг хэмжинэ.
- FLIR E8XT ДУЛААНЫ КАМЕР / THERMAL CAMERA – 2 ИЖ БҮРДЭЛ-E8-XT нь барилга байгууламж, цахилгаан, механик хэрэглээнд зориулагдсан хүчирхэг, зардал багатай, ашиглахад хялбар дулаан алдагдлыг олно.
Нийт 9 төрлийн лабораторийн ажил гүйцэтгэн сургалт, судалгаанд ашиглах боломжтой юм.