СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-04-19 10:58:36

2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр

ХААИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд мэдээлж байна. Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам” /Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан/ болон Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны А/65 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлагын дагуу зохион байгуулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

  • “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын 4 дүгээр хэсэгт заасныг хангасан байх.

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

Боловсролын зэрэг

Доктор (Ph.D) болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил

- Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуй, мал эмнэл зүй /08/

- Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн байх

Мэргэшил

  • Профессор ба түүнээс дээш цолтой байх
  • Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр мэргэшсэн байх

Туршлага

  • Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс  доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн болон их, дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирал болон хөдөө аж ахуйн салбарын удирдах албан тушаалд ажилласан туршлагатай байх;
  • Гадаадын их сургуульд зочин профессороор ажилласан, Гадаадын их сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан бол давуу тал болно.
 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Шалгаруулалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт
  • Бүрдүүлсэн материалын баталгааны хуудас /Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар /Е-mongolia системээс лавлагаа авч болно/
  • Эзэмшсэн боловсролын баримт бичгийн /боловсролын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийн үнэмлэх/ хуулбар
  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх, эсхүл ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа
  • Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт /нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр/-ийн хуулбар, лавлагаа
  • Англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх TOEFL/IELTS, SAТ, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар,  олон улсын байгууллага, гадаадын их сургуульд үндсэн болон зочин багш, судлаачаар англи хэл дээр сургалт судалгааны ажил эрхэлж байсан, мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд англи хэл дээр өгүүлэл хэвлүүлж, илтгэл тавьж хэлэлцүүлж байсан зэргийг нотлох баримт
  • Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл /тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна/. 
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • “4 х 6”-ийн хэмжээтэй цээж зураг 2 хувь
  • Шаардлагатай тохиолдолд бичиг баримтыг магадлах зорилгоор нэмэлт материал шаардах, баримт бичгийн талаар холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй талаар нэр дэвшигч бичгээр мэдэгдэл

Тайлбар: Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар  баталгаажуулсан байхыг шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан  иргэн өөрөө бүрэн хариуцна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэд холбогдох баримт бичгийг битүүмжлэн Улаанбаатар хот 14200, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 49, Мэдээлэл технологийн үндэсний паркийн байр, 3-р давхар, 315 тоот  өрөөнд 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 08:30 цагаас 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 17:30 цаг  хүртэл хугацаанд өөрийн биеэр ирж хүлээлгэн өгнө. 

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Хариуцах ажилтан: Э.Төмөртогтох

Утас: 99060249 /Ажлын цаг 8.30-17.30/