ЭСТОНИ УЛСЫН ТАРТУ ХОТОД ENGAGE! - ОЛОН УЛСЫН ЗУНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-13 10:03:58

Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилтээр “Энэтхэг ба Монгол Улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT” төслийн хүрээнд ENGAGE!Engaging Science for Resilient and Liveable Citiesолон улсын зуны сургалт Эстони Улсын Тарту хотод 2023 оны наймдугаар сарын 6-20 өдрүүдэд төслийн хамтрагч байгууллага болох Эстоны Амьдралын Ухааны Их Сургууль (Estonian University of Life Sciences) зохион байгууллаа.

Олон улсын зуны сургалт хоёр долоо хоногийн турш үргэлжлэх бөгөөд интерактив хичээл, хээрийн дадлага, бүлгийн ажил зэрэг идэвхтэй холимог сургалтын хэлбэрээр явагдах ба энэ нь оролцогчдод хотын ногоон, цэнхэр дэд бүтцийн менежмент, төлөвлөлттэй холбоотой судалгааны практик туршлага, мэдлэг олгох зорилготой юм.

The project website:

https://urgent-project.net/

Facebook link:

https://www.facebook.com/groups/urbangreenblue/permalink/1425987774833606/