ӨМӨЗО-НЫ БАОТАО ХОТЫН АЖИЛ МЭРГЭЖЛИЙН КОЛЛЕЖИЙН УДИРДЛАГА ХААИС-Д ЗОЧЛОВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-13 20:36:47

ӨМӨЗО-ны ХАА-н Шинжлэх Ухааны Академийн Бэлчээрийн хүрээлэн, Баотао хотын Ажил мэргэжлийн коллежийн удирдлага, эрдэмтэн, судлаачдын төлөөлөл өнөөдөр (2023-09-13) ХААИС-д зочилж, сургуулийн удирдлагатай уулзав.

Уулзалтаар Баотао хотын Ажил мэргэжлийн коллежийн төгсөгчдийг бакалаврын, багш нарыг магистр, докторын зэргийн сургалтад ХААИС-д сургах талаар санал солилцов. Тус коллеж нь хүнсний технологи, сэргээгдэх эрчим хүч, мал эмнэлэг, үржлийн чиглэлээр гурван жилийн хугацаатай мэргэжилтэн бэлтгэдэг аж.