"ХЯЗГААРГҮЙ ТӨСӨӨЛӨЛ БОДИТ АМЬДРАЛД ХЭРЭГЖИХ НЬ" УРАЛДААНД МОНГОЛ УЛСААС ГУРВАН БАГ ОРОЛЦОЖ БАЙНА

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-10-26 16:33:27

Олон улсын зохион бүтээх "Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт VI уралдаан БНСУ-ын Дэгү хотын Шинжлэх ухааны музейд 2023 оны 10 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд болж байна.

Уралдаанд Хөдөө аж ахуйн их сургуулийн Байгалийн ухаан, ухаалаг технологийн ахлах сургуулийн баг, тамирчид Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм.

"Хязгааргүй төсөөлөл бодит амьдралд хэрэгжих нь" сэдэвт VI уралдаанд Монгол Улсаас гурав, БНСУ-аас ес, БНХАУ-аас зургаан баг нийт 18 баг шалгаран оролцож байна.