ХААИС-ИЙН ТӨГСӨГЧДИЙН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДИЙГ ЗАХИРАЛ Б.БААСАНСҮХ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-07-06 13:17:58

Доктор Л.Баяртулга болон ХААИС-ийн төгсөгчдийн зөвлөлийн тэргүүлэгчдийг ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх (2023-06-24) хүлээн авч уулзан, харилцан санал солилцлоо.

Уулзалтаар ХААИС-ийн захирал, профессор Б.Баасансүх сургуулийнхаа өнөөгийн байдлыг танилцуулж, цаашид төгсөгчидтэйгөө эргэх холбоотой, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Мөн ХААИС-ийн төгсөгчдийн зөвлөлийн тэргүүлэгчид болон доктор Л.Баяртулга ХААИС-ийн төгсөгчид цаашид сургуультайгаа олон чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар харилцан санал солилцлоо.