ХААИС-ИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУДАД ТЭТГЭЛЭГИЙН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-02 11:17:55

ХААИС-ийн 66 дахь хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг хүртсэн, мэргэжлээрээ амжилттай суралцаж байгаа болон гадаадын хамтран ажиллагч байгууллагын тэтгэлэгт шалгарсан оюутнуудад УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны Сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын Зөвлөх, доктор Ч.Лодойравсал, ХХААХҮ-ийн Дэд сайд М.Ганхүлэг, Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Г.Батсайхан, ХААИС-ийн Ректор, доктор, профессор Б.Баасансүх нар тэтгэлэгийн батламж гардуулан өгч баяр хүргэлээ.

1) МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНИЙН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГ ХҮРТСЭН ОЮУТНУУД

- Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологийн III курсийн оюутан Пүрэвдашийн Эрдэнэчимэг

- Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Биотехнологийн III курсийн оюутан Алтансүхийн Эрдэнэчимэг

- Инженер технологийн сургуулийн Хүнсний инженерчлэлийн III курсийн оюутан Төртогтохын Чимэддолгор

- Агроэкологийн сургуулийн Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналт үнэлгээний III курсийн оюутан Мянганбаярын Ариунтунгалаг

- Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Аялал жуулчлалын III курсийн оюутан Батсайханы Чулуунбаатар

- Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Хими технологийн III курсийн оюутан Банзрагчийн Сугармаа

2) ХААИС-ИЙН 2023-2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛССЭН ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН 650-ААС ДЭЭШ ОНОО АВСАН ШИЛДЭГ ОЮУТНУУД

• Агроэкологийн сургуульд Агрономи хөтөлбөрөөр элсэн суралцагч Алтансүхийн Рэнцэнханд

• Эдийн засаг, бизнесийн сургуульд Санхүүгийн хөтөлбөрөөр элсэн суралцагч Занданпүрэвийн Оюунсувд

• Хэрэглээний шинжлэх ухааны сургуульд Аялал жуулчлал хөтөлбөрөөр элсэн суралцагч Баасанхүүгийн Алтанцэцэг

3) СУРЛАГЫН ӨНДӨР АМЖИЛТТАЙ СУРАЛЦАЖ БАЙГАА ХААИС-ИЙН ШИЛДЭГ ОЮУТНУУД

• Мал аж ахуй биотехнологийн сургуулийн Мал зүйн IV курсийн оюутан Цогбаярын Мөнхбат (суралцах хугацааны амжилт голч дүн 3.9)

• Мал эмнэлгийн сургуулийн Мал эмнэл зүйн IV курсийн оюутан Хишиг-Оршихийн Тэгшбилэг (суралцах хугацааны амжилт голч дүн 3.56)

• Агро Экологийн сургуулийн Байгаль орчны хяналт үнэлгээний IV курсийн оюутан Амгалангийн Цогдэлгэр (суралцах хугацааны амжилт голч дүн 3.8)

• Инженер технологийн сургуулийн Цахилгаан хангамжийн III курсийн оюутан Тогоонтөмөрийн Бүрэнтөгс (суралцах хугацааны амжилт голч дүн 3.9)

• Эдийн засаг, бизнесийн сургуулийн Эдийн засаг, математик загварчлалын IV курсийн оюутан Мягмарын Болортуяа (суралцах хугацааны амжилт голч дүн 3.9)

• Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Програм хангамжийн IV курсийн оюутан Очирсүх овогтой Эрдэнэгарав (суралцах хугацааны амжилт голч дүн 3.9)

Мөн БНСУ-ын Чонан Досол ротари клуб, МУ-ын Хүрээ ротари клубүүдээс Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн ТЭЖЭЭЛ БЭЛЧЭЭР СУДЛАЛ хөтөлбөрөөр суралцагч 10 оюутанд тус бүр сургалтын төлбөрийн тэтгэлэг 1 сая төгрөг

- Архангай аймгийн Их Тамир сумын “Их тамирын итгэл” үржүүлэг технологийн нэгжээс Мал аж ахуй, Биотехнологийн сургуулийн Мал зүй хөтөлбөрийн IV курсийн оюутан Э.Бат-Эрдэнэ, Г.Алтанцэцэг нарт сургалтын төлбөрийн тэтгэлэг болох 1 сая төгрөг

- “Мал эмнэлгийг дэмжих сан”-гаас Мал эмнэлэгийн сургуулийн Малын эмч хөтөлбөрөөр шинээр элсэн суралцагч 50 хүртэл оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг олголоо.

МУ-ын Засгийн Газрын 2023 оны 3 дугаар сарын 29-ны өдрийн 115 тоот “Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл батлах тухай” тогтоолд тус сургуулийн бакалавр, магистр, докторын шаталсан сургалтын 3 хөтөлбөрийн 70 гаруй хувь нь хамрагдаж байна. ХААИС нь үндэсний хэмжээнд ХАА-н салбарын мэргэжилтэн бэлтгэдэг цор ганц сургууль гэдгээрээ онцлогтой.

Хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн жагсаалтад багтсан хөтөлбөрөөр амжилттай суралцагч нь МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны Сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж, Боловсролын зээлийн сангийн Оюутны хөгжлийн зээлийн санд хамрагдах боломж нь илүү нээлттэй байдаг.

ХААИС-ийн дотоод журмын дагуу Олон улс, бүс нутгийн олимпиад, Улсын хэмжээний урлаг, спортын тэмцээнд амжилттай оролцдог шилдэг элсэгч, хөгжлийн бэрхшээлтэй элсэгч, Элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо өндөртэй оюутнуудын сургалтын төлбөрийг 100-20 хувиар хөнгөлөлт үзүүлдэг юм.