ОЮУТНЫ ТАНГАРАГ ӨРГӨВ

Нийтлэгч : Р.Батчимэг
Огноо: 2023-09-02 11:28:58

Мал аж ахуй, биотехнологийн сургуульд 2023-2024 оны хичээлийн жилд шинээр элсэгч Мал зүй хөтөлбөрийн I курсын оюутан Цогтбаатарын Эрдэнэбагана, Биотехнологи хөтөлбөрийн I курсын оюутан Энх-Амгалангийн Халиунаа нар “Монголын оюутны тангараг”-ийг нийт оюутнуудад уншиж сонордууллаа.

ХААИС-ИЙН ОЮУТНЫ ТАНГАРАГ:

Хөдөө аж ахуйн Их сургуулийн Оюутан би:

Авъяас чадвараа бүрэн дайчлан

Амжилттай сайн суралцаж

Эрдмийн өргөө болсон их сургуулиа хайрлан

Эвсэг, хамт олонч уур амьсгал бүрдүүлж

Эрдэмтэн багш нараа хүндэтгэн

Багш шавийн харилцааг дээдэлж

Өндөр ёс суртахуун, харилцааны соёлтой байж

Сургуулийн дүрэм, журмыг сахин мөрдөж

Эзэмшсэн мэргэжлээрээ эх орныхоо хөгжил дэвшилд

Үнэтэй хувь нэмэр оруулахаа

ТАНГАРАГЛАЯ, ТАНГАРАГЛАЯ, ТАНГАРАГЛАЯ