Хөдөө аж ахуйн их сургуулийн удирдлагууд аймгийн удирдлагуудтай уулзалт хийх, бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих, салбарын мэргэжилтний дутмаг байдлыг арилгах зорилгоор ХААИС-ийн ректорын баталсан удирдамж, хуваарийн дагуу 21 аймагт хуваарилагдан энэ оны 12 дугаар сар бол шинэ оны 01 дүгээр сард 4-6 хоногийн хугацаатай ажиллах юм. Энэ хугацаанд
- Аймгийн Засаг даргатай уулзаж ХААИС-ийн өнөөгийн бодлого, чиг хандлага, санамж бичгийн агуулгын талаар танилцуулж, харилцан ашигтай хамтын ажиллагааны чиглэлээр санал тавих
- Аймгуудын Боловсролын газрын удирдлагатай уулзаж хөтөлбөрүүдийн бүтэц, агуулгын талаар танилцуулж, бакалаврын өдөр, эчнээ (цахим), магистр, докторын сургалтын элсэлтийн талаар дэмжлэг хүсэн, хамтын ажиллагааны гэрээ байгуулах ажлыг эхлүүлэх
- Аймгуудын Хөдөө аж ахуйн газрын дарга нартай уулзаж тухайн аймаг, бүс нутагт дутагдаж буй салбарын мэргэжилтний судалгааг гаргуулж, хялбаршуулсан нөхцөл, богино хугацаанд мэргэжилтэн (мэргэжлийн магистр, эчнээ буюу цахим сургалт) бэлтгэх чиглэлээр тохиролцох
- Аймгуудын ЕБС-иудын захирал, менежер, ахлах ангийн анги удирдсан багш, сурагчидтай уулзалт хийх, мэргэжил, элсэлтийн сурталчилгаа хийх, холбогдох чиглэлээр тохиролцох, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах
- Аймгийн радио, телевизээр сургууль, хөтөлбөр, элсэлтийн чиглэлээр ярилцлага хийх буюу мэдээлэл өгөх
- Хамтын ажиллагааны гэрээний төслийг танилцуулах; санамж бичиг байгуулсан аймгуудтай хамтын ажиллагааны чиглэл, эрх, үүргийн хүрээнд боловсруулагдах ажлын төлөвлөгөөнд тусгуулах чиглэлийг тохиролцох
- ХААИС-иас зохион байгуулах богино хугацааны мэргэшүүлэх сургалтуудын чиглэл болон бүх түвшний сургалтуудын төлбөр, тэтгэлэг, хөнгөлөлтийн мэдээллийг холбогдох хүмүүст танилцуулах
- Хамтарсан болон захиалгат төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, хоёр талын гадаад харилцааны түншүүдийн хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар тохиролцож гэрээний төсөлд тусгах
- ХХААХҮЯ, БШУЯ, Сангийн яамны дэмжлэгээр ХААИС-ийн ИТС-д Мэргэшсэн ба Зөвлөх инженерийн сургалтыг 2024 оны 01 дүгээр сард зохион байгуулах тухай санал, зарыг төгсөгчдөд түгээх чиглэлээр хамтарч ажиллана.
Одоогийн байдлаар Сэлэнгэ, Булган, Төв, Дорнод, Баян-Өлгий, Ховд аймгийн томилолтын багууд ажиллаад ирсэн байна.