ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх “Colleges&Instituts Canada”-ийн олон улсын түншлэл, хөгжлийн бодлого, харилцаа хариуцсан менежер Камиле Жосеф Хоурийг хүлээн авч уулзлаа.
Энэ нь хоёр дах удаагийн уулзалт бөгөөд эхний уулзалтыг “Colleges&Instituts Canada”-ийн ерөнхийлөгч Монгол Улсад зочлохдоо зохион байгуулж хамтын ажиллагааны суурийг тавьсан байна.
Өнөөдрийн уулзалтаар Монголын хөдөө аж ахуйн салбарын хүний нөөцийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах, хамтын ажиллагааны цаашдын зорилгыг тодорхойлох талаар харилцан санал солилцов.