Хос хөтөлбөрөөр төгсөгчдөд диплом гардуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-23 14:18:37

БНСУ-ын Жонбукийн үндэсний их сургууль, БНХАУ-ын Шиняны ХААИС, ОХУ-ын Новосибирск болон Эрхүүгийн ХААИС-ийг “Хос хөтөлбөр”-өөр амжилттай төгссөн оюутнуудад Гадаад харилцаа, түншлэлийн албаны дарга Ц.Сүхтулга диплом, энгэрийн тэмдэг гардуулан өгч, баяр хүргэж хэлсэн үгэндээ, төгссөн сургуультайгаа эргэх холбоотой ажиллахыг хүсээд, цаашид мэдлэг, мэргэжлээ дээшлүүлэхэд ч ХААИС-ийн үүд, хаалга үргэлж нээлттэй байх болно гэлээ.

Төгсөгчид агрономи, ландшафтны архитектур, эдийн засаг, механик инженер зэрэг мэргэжлээр дээрх их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж буй хос зэрэг олгох хөтөлбөрийг амжилттай дүүргэж, ажил, амьдралдаа нэгэн шинэ хуудсыг нээлээ. "Хос хөтөлбөр"-өөр төгсөгчид аль хэдийнээ Монголын томоохон төр, хувийн хэвшлийн байгууллага болох Номин холдинг ХХК, Эм Си Эс групп, Геодези, газар зүйн хүрээлэнд мэргэжлээрээ ажиллаж байгаа гэв.

Одоогоор ХААИС нь ОХУ, БНХАУ, БНСУ, Канад зэрэг орны 12 их сургуультай 2+2 буюу “Хос хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж байна.