“Газар тариалан, хүлэмжийн аж ахуйд IoT технологид суурилсан е-kakashi багажийн хэрэглээ ба судалгаа" семинар болов

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-29 13:28:11

Мал аж ахуй, биотехнологийн сургууль, Япон улсын SoftBank корпораци, Бүгд Найрамдах Колумби улсын Олон улсын Халуун орны төвийн (CIAT) хамтран хэрэгжүүлж буй "Хөгжиж буй орнуудын ХАА-н салбарыг сайжруулах, дэмжих зорилгоор өгөгдөлд тулгуурласан е-kakashi системийг хэрэглэх судалгаа" төслөөс “Газар тариалан, хүлэмжийн аж ахуйд IoT технологид суурилсан е-kakashi багажийн хэрэглээ ба судалгаа” нээлттэй семинарыг 2024 оны нэгдүгээр сарын 26-нд зохион байгууллаа.

Нээлттэй семинарт CIAT төвийн судлаач, доктор Манабу Ишитани уригдан оролцсоноос гадна газар тариалан, хүлэмжийн аж ахуй, бизнес эрхлэгч 30 гаруй хүн оролцож IoT платформын судалгааг хэрэглээ болгоход ХААИС, Хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбоо хамтран ажиллахаар болов.

Төслийн хүрээнд хийгдэж буй IoT технологид суурилсан e-kakashi төхөөрөмжийн судалгаа нь аналитик хэрэгслийг ашиглан хүрээлэн буй орчныг тогтмол хянах, ургамлын өсөлт, ургацыг сайжруулах, шинжлэх ухаанд суурилсан ухаалаг хөдөө аж ахуйг хөгжүүлэх, бүтээмжийг дээшлүүлэх боломжтой юм.

"Хөгжиж буй орнуудын ХАА-н салбарыг сайжруулах, дэмжих зорилгоор өгөгдөлд тулгуурласан е-kakashi системийг хэрэглэх судалгаа" төслийн гүйцэтгэгчээр Мал аж ахуй, биотехнологийн сургууль, удирдагчаар дэд профессор Б.Энхжаргал, зохицуулагчаар доктор А.Гоомарал, гишүүдээр багш Д.Дамдинсүрэн, П.Лхагвадорж нар ажиллаж байна.