“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, инновац” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-01-29 16:43:40

Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, ОХУ-ын Тувагийн улсын их сургууль, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн их сургууль хамтран “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи инновац” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2024 оны 04 дүгээр сарын 18-нд ОХУ-ын Тувагийн улсын их сургууль дээр танхим болон цахимаар зохион байгуулна.

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, технологи, инновацын чиглэлээр судалгаа хийдэг гадаад дотоодын судлаачид, мэргэжилтнүүдийн судалгааны үр дүн, шинэ санааг олон нийтэд танилцуулах, харилцан туршлага судлах, солилцох, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү хуралд

- ХАА-н уламжлалт бүтээгдэхүүн боловсруулах технологи, инновац

- Мал аж ахуйн өнөөгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зоотехникийн шинжолэх ухааны ололт амжилт

- Орчин үеийн газар тариалангийн асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам

Мал эмнэлэг, мал үржүүлэг, биотехнологийн салбарын орчин үеийн шинжлэх ухааны судалгаа чиглэлээр гадаад дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр аж ахуйн нэгж, гарааны бизнес эрхлэгчид оролцох боломжтой юм.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛИЙН ХУРААНГУЙГ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2024.02.07

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИЛТГЭЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА: 2024.03.10