XVII жарны “Хилэнт эх” хэмээх Модон луу жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар зарим багш ажилтан шагнуулсаныг ХААИС-ийн ректор Б.Баасансүх хүндэтгэн хүлээн авч гардууллаа.
Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн Бүтээгдэхүүн судлал, хяналт үнэлгээний тэнхимийн эрхлэгч, дэд профессор Буяндэлгэрийн Энхжаргалыг салбартаа 31 жил өндөр бүтээмжтэй ажилласныг үнэлэн Алтангадас одонгоор, ХААИС-ийн Захиргаа, удирдлагын газрын Архивын эрхлэгч Самбуугийн Одончимэгийг энэ салбарт 33 жил үр бүтээлтэй ажилласныг үнэлэн Хөдөлмөрийн хүндэт медалиар шагналаа.
Үндэсний их баяр “Цагаан сар”-ыг угтан төрийн дээд одон, медалиар энгэрээ мялаасан дэд профессор Б.Энхжаргал, эрхлэгч С.Одончимэг нартаа баяр хүргэж, сар шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл өргөе.