ХААИС, АШУҮИС хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-02-22 17:00:30

Хөдөө, аж ахуйн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлал”-ын чиглэлээр бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны гэрээнд ХААИС-ийн ректор, доктор, профессор Б.Баасансүх, АШУҮИС-ийн ректор, доктор, профессор Б.Дамдиндорж нар гарын үсэг зурлаа.

 

Гэрээ байгуулахад ХААИС-ийн Агроэкологийн сургууль, АШУҮИС-ийн Монгол анагаах ухааны олон улсын сургуулийн захирлууд, тэнхимийн багш, судлаач, сургалт хариуцсан нэгжүүдийн төлөөлөл байлаа.

 

Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч сургуулиудын багш,судлаач, сургалт хариуцсан мэргэжилтнүүд хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа  асуудлуудыг хэлэлцэж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг баталлаа.

 

Хамтарсан хөтөлбөр 2023-2024 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч, оюутнууд сургалтын хөтөлбөрийн дагуу намрын семестрийн хичээлийг ХААИС-д, хаврын  семестрийн хичээлийг АШУҮИС-д судалж байна.