БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар, КОЙКА байгууллагын дэмжлэгтэйгээр, Хангён их сургуультай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх” олон улсын төслөөс “Мал аж ахуйн технологийн үйлдвэрлэл-сургалт-судалгаа-2” эрдэм шинжилгээний бага хурлыг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулав.
“Монгол Улсын ХААИС-ийн сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн холбоо уялдааг сайжруулах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн нээлттэй хурлын арга хэмжээнд КОЙКА-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Пэг Мин Жү, БШУЯ-ны Дээд болон мэргэжлийн боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газар, Малын удмын сан, Зоо, инженерийн холбоо, Мал зүйч, үржүүлэгчдийн холбоо, Монголын хүнсчдийн холбоо, МААЭШХ, ХААИС-ийн ректор, профессор Б.Баасансүх, Хангён их сургуулийн профессор Нам Ин Шиг тэргүүтэй профессорууд болон ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуулийн профессор багш, эрдэмтэн судлаачид оролцлоо. Төслийн зорилтот ажлыг сайжруулах хүрээнд тус эрдэм шинжилгээний бага хурлыг 2 дахь удаагаа зохион байгуулж байна.
“Мал аж ахуйн технологийн үйлдвэрлэл-сургалт-судалгаа-2” эрдэм шинжилгээний бага хурал, хэлэлцүүлэг нь мал аж ахуй эрхлэгчдийг судалгаа-үйлдвэрлэл хосолсон эрчимжсэн аж ахуй эрхлэх боломж бололцоог олгох зорилготой юм. Цаашдаа ХААИС-ийн дэргэдэх Мал аж ахуйн технологи дамжуулах төвтэй хамтрах чадавхыг сайжруулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хүрээнд олон нийтийн хэлэлцүүлэг хийж санал солилцох юм.