ХААИС, Архивын ерөнхий газартай хамтран “Албан хэрэг хөтлөлтийн зохион байгуулалт” сургалтыг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
ХААИС-ийн хэвлэмэл хуудас, тэмдэг ашиглаж буй нэгжүүдийн ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны төлөв байдлыг тодорхойлох, дотоод чанарын баталгаажуулалтын ажил төлөвлөсөн хуваарийн дагуу 2023.10.02-10.20-ны өдрүүдэд хийгдлээ.
Албан хэрэг хөтлөлтийн төлөв байдал, дотоод чанарын баталгаажуулалтын үр дүн, тайланг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр холбогдох мэргэжилтнүүдэд танилцуулж, албан хэрэг хөтлөлтийн онцлог давуу тал, анхаарах сул тал, стандартын үл тохирол, дүгнэлт, санал зөвлөмжийг хүргүүллээ.
Тус их сургуулийн албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, хөгжүүлэлт хийх зорилгоор энэхүү үйл явцад оролцогч талуудад зориулан сургалт зохион байгуулж мэргэжлийн арга зүйн зөвлөгөө авлаа.