ХҮНИЙ ИХ ЭМЧИЙН АЖЛЫН БАЙРАНД УРЬЖ БАЙНА

Нийтлэгч : О.ОТГОНДЭЛГЭР
Огноо: 2023-11-02 12:45:24

 

Ажил олгогч: Хөдөө аж ахуйн их сургууль

Ажлын байрны нэр: Хүний их эмч

 

 Ажлын байранд тавигдах нийтлэг шаардлага:

  1. Англи хэл, мэргэжлийн англи хэлний дундаас дээш төвшний мэдлэгтэй
  2. Багаар ажиллах чадвартай
  3. Ажлын ачаалал даах чадвартай
  4. Баримт бичиг боловсруулах чадвартай
  5. Харилцааны соёлтой байх
  6. Бүтээлч идэвх санаачилгатай байх

 

Тусгай шаардлагууд:

  1. Хүний их эмч мэргэжилтэй
  2. Мэргэжлээрээ бакалавр буюу түүнээс дээш зэрэгтэй
  3. Мэргэжлээрээ 3-аас дээш жил ажилласан туршлагатай
  4. Эмчилгээ үйлчилгээний стандартыг мөрдөж, мэргэжлийн ёс зүйг чандлан сахих чадвартай
  5. Яаралтай түргэн тусламжийн сургалтад хамрагдсан байх /Судас болон булчин тариа тарих чадвартай байх/
  6. Эмчлэх үйл ажиллагаа эрхлэх хүчин төгөлдөр зөвшөөрөлтэй байх

 

Бүрдүүлэх материал:

1. Төрийн албан хаагчийн хувийн хэрэг

2. 4х6 цээж зураг

3. Ажилд орохыг хүссэн өргөдөл

4. Эрүүл мэндийн тодорхойлолт

5. Хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн бусад материал ял шийтгэлгүй эсэх талаарх тодорхойлолт гэх мэт

6. Урьд ажиллаж байсан байгууллагын ажил байдлын тодорхойлолт

7. Диплом, иргэний үнэмлэхийн хуулбар

 

Материал хүлээн авах хугацаа: 2023 оны 11/02-оос 11/13-ны өдрийн ажлын цагаар ХААИС-ийн Захиргааны байрны 31 тоотод хүлээн авна.

Холбоо барих утас: Хүний нөөцийн мэргэжилтэн 75107777-522

Хаяг: 17024 Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, Зайсан,  ХААИС-ийн Захиргааны байр