Хөдөө аж ахуйн их сургуульд Хонгконгийн оюутан сурагчид зочиллоо

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-11-17 11:50:09

Хонгконгоос Монгол Улсад аялж буй их сургуулиийн 13 оюутан, ахлах сургуулийн хоёр сурагч Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-иар зочилж сургуулийн үйл ажиллагаа, орчинтой танилцах нэг өдрийн  аялал хийлээ.

Хонгконгийн оюутан сурагчдыг ХААИС-ийн Оюутны хөгжил, үйлчилгээний алба хүлээн авч тэд бүрэлдэхүүний сургуулиуд, хичээлийн танхим, лабораторитой танилцаж багш оюутнуудтай уулзаж ярилцсаны дараа оюутны дотуур байранд очиж монгол оюутны амьдралтай танилцсан байна.

Мөн Хатан туул театрын хамт олон ирсэн зочдодоо урлагийн тоглолтоор бэлэг барьж Оюутны үйлчилгээний төвд хамтдаа өдрийн хоолоо идэцгээв. Хонгконгийн оюутан сурагчид ХААИС-тай танилцахад сонирхолтой, хөгжилтэй, сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж нэг өдрийн аяллаа өндөрлүүлсэн байна.