ХХААБ, ХААИС-ийн хамтарсан “Агроэкологийн өдөрлөг”-т урьж байна

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-11-22 17:38:09

Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй “Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах” (STREAM) төсөл ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн оюутан, суралцагчдад агроэкологийн олон улсын туршлагаас суралцаж, мэдлэг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Агроэкологийн өдөрлөг”-ийг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагаас Хатантуул театрт зохион байгуулна.

“Агроэкологийн өдөрлөг”эрдэмтэн багш, оюутан, судлаач та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.