ERASMUS+ хөтөлбөрийн “IMPRoVE_AGRO” төслийн уулзалт, сургалт Фрайбург хотноо зохион байгуулагдлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-11-24 18:45:52

            Европын холбооны санхүүжилттэй “IMPROvE_AGRO” төслийн хүрээнд ХААИС-ийн “Ургамал хамгаалал” магистрын хөтөлбөр, МУИС-ийн “Ойн аж ахуй” магистрын хөтөлбөрийг Европын Холбооны их, дээд сургуулийн сургалтын жишигт нийцүүлэн боловсруулах зорилгоор төслийн багийн уулзалт, хэлэлцүүлэг, чадавхжуулах сургалт семинар  2023 оны тавдугаар сарын 21-29-ны хооронд ХБНГУ-ын Фрайбургийн Боловсролын их сургууль (Freiburg University of Education)-д зохион байгуулагдаа. Тус төслийн үйл ажиллагаанд ХААИС-иас төслийн гишүүд доктор, профессор Б.Одгэрэл, доктор дэд профессор Д.Хандсүрэн, доктор Д.Банзрагч нар амжилттай оролцсон билээ.

Уг төсөлд ХБНГУ-ын Фрейбургийн их сургууль, Английн Астон их сургууль, Грекийн Аристотлийн их сургууль, Казакстаны ХААИС, Паблодарын их сургуулийн профессорууд сургалтын хөтөлбөрийн шинэчлэл, платформ үүсгэхээр хамтран ажиллаж байна.

ХБНГУ-ын Фрайфург хот, Фрайбургийн Боловсролын их сургууль