Принстоны их сургуулийн Азийн хөтөлбөрийн захирал ХААИС-ийн удирдлагатай уулзлаа

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2023-12-04 18:14:47

Принстоны их сургуулийн Азийн хөтөлбөрийн захирал Мэтт Хэрнандес 2023 оны 11 дүгээр сарын 30-нд ХААИС-д зочилж, хамтран хэрэгжүүлж буй хөтөлбөрийн өнөөгийн байдалтай танилцан цаашдын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх талаар сургуулийн удирдлагатай уулзаж санал солилцлоо. Принстоны их сургуулийн Азийн хөтөлбөрийн мэргэжилтэн Речэл Иванэк энэ хичээлийн жилээс эхлэн ХААИС-д хоёр жил ажиллах бөгөөд багш, оюутнуудад англи хэлний сургалт явуулах, олон улсын чанартай сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэхэд нь зөвлөгөө өгч ажиллаж буй билээ.

Тухайлбал, 7 хоног бүрийн 4, 5 дахь өдрүүдэд англи хэлний захиалгат сургалт, 1, 3, 5 дахь өдрүүдэд англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний сургалтыг зохион байгуулж байна. Тус сургалт 12 дугаар сарын 22-ны өдрийг дуустал  үргэлжлэх бөгөөд нэгдүгээр сарын 20-иос дахин үргэлжлэх юм.