ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль Менежментийн тэнхим 30 жилийн ойн хүрээнд төгсөгчдийн чуулган зохион байгууллаа

Нийтлэгч : О.ОТГОНДЭЛГЭР
Огноо: 2024-04-02 14:52:11

ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн Менежментийн тэнхим төгсөгчдийн чуулга уулзалт зохион байгууллаа. Энэ жилийн төгсөгчдийн чуулга уулзалт нь Менежментийн тэнхим шинээр зохион байгуулагдаж анхны төгсөлтөө хийсний 30 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог байв.

 

 Эдийн засаг, бизнесийн сургууль 2018 онд төгсөгчдийн төлөөллийг оролцуулсан чуулга уулзалтыг зохион байгуулж төгсөгчдөөсөө санал авч  сургалтын хөтөлбөртөө тусган сайжруулалт хийснээс хойш таван жил өнгөрсөн байна.

Энэ удаагийн чуулга уулзалтыг хоёр бүрэлдэхүүн хэсэгтэйгээр, панел хэлэлцүүлэгтэй зохион байгуулсан нь төгсөгчдийн талархлыг хүлээлээ. Зохион байгуулагч болон төгсөгчдийн саналаар дөрвөн жилд нэг удаа хөтөлбөрийн сайжруулалт хийх зорилгоор чуулга уулзалт хийж байхаар тогтов.

 

Чуулга уулзалтад нийт 100 гаруй төгсөгч, үе үеийн багш, ажилтнууд уригдан ирж хөтөлбөрийн сайжруулалт болон төгсөгчдийг нэгтгэх, нетворкинг үүсгэх зэрэгт саналаа илэрхийлж Хөтөлбөр сайжруулах санал боловсруулж, төгсөгчдийн холбоог төрийн бус байгууллагын хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Менежментийн тэнхимийн үеийн үеийн багш, төгсөгч, ажилтнууд та бүхэнд 30 жилийн ойн баярын мэнд хүргэж тэнхимийн цаашдын хөгжил дэвшилд амжилт хүсье.