“Дэлхийн номын өдөр”, “Оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан сургалт. хэлэлцүүлэг зохион байгуулав

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-04-26 14:37:54

“Дэлхийн номын өдөр”, “Оюуны өмчийн өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Оюуны өмчийн газар, ХААИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацын газар, Хөдөө аж ахуйн төв номын сан, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхим хамтран 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр сургалт хэлэлцүүлэг зохион байгуулав.        

Оюуны өмчийн газрын Шинэ бүтээл, ашигтай загварын ахлах шинжээч Б.Одгэрэл, мэргэжилтэн Г.Энхчимэг нар “Оюуны өмчийн хамгаалал ба хэрэглээ”, Эдийн засаг, бизнесийн сургуулийн Маркетингийн тэнхимийн эрхлэгч З.Ундрах “Судалгааны ажил бичих арга зүйн зөвлөмж” сэдвээр ХААИС-ийн багш оюутнууд, ахисан төвшний судлаач оюутнууд, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудад сургалт, хэлэлцүүлэг өрнүүлж судлаачдад тулгардаг судалгааны болон оюуны өмчийн талаар сонирхсон асуултад хариулт өглөө.

Мөн хэлэлцүүлгийн үеэр номын сангийн үйл ажиллагааг сурталчилсан номын үзэсгэлэнг толилуулав.