“Дэлхийн номын өдөр", "Оюуны өмчийн өдөр"-ийг "Оюуны сангаа хуваалцъя" уриан дор тэмдэглэлээ

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-04-26 18:53:05

ХААИС-ийн Номын сан “Дэлхийн номын өдөр", "Оюуны өмчийн өдөр"-ийг тохиолдуулан "Оюуны сангаа хуваалцъя" өдөрлөгийг 2024 оны 04 дүгээр сарын 17, 23-ны өдрүүдэд багш, судлаач, номын санчид болон оюутан залуус, сурагчдын дунд зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд

  • Оюуны өмчийн газар, ЭЗБС-тай хамтран “Оюуны өмчийн хамгаалал ба хэрэглээ”, “Судалгааны ажил бичих арга зүйн зөвлөмж” сэдвээр сургалт, хэлэлцүүлэг хийлээ.
  • Копиа Монгол төвөөс ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн үр дүнгээс танилцууллаа.
  • ХААИС-ийн Нүүдлийн соёл иргэншлийн музейгээс "Монгол айл" үзмэрийг дэглэн толилуулав.
  • ХААИС-ийн "Шагайн харваа" клубээс үндэсний шагайн дэг жаяг, харвааг тайлбарлан таниулж оролцов.
  • "Аз хур", "Alpha book" номын дэлгүүр, Нийслэлийн ерөнхий боловсролын 32-р сургуулийн номын сантай хамтран номын худалдаагаар үйлчлэв.
  • "Эерэг өнцөг" гэрэл зураг, зургийн клубээс бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэн үзүүллээ.
  • "Ойм" ногоон урлан, "Эко" клуб цэцгийн худалдаа, цэцэг тарих, арчлах сургалт орж, зөвлөмж өглөө.
  • ХААИС-ийн АЭС-ийн Экологийн тэнхим, ИТС-ийн Цахилгаан хангамж, электроникийн тэнхим, ХШУС-ийн Программ хангамжийн тэнхим хамтран шинэ төсөл, илтгэл, инновацын бүтээлүүд танилцуулж, мэргэжил сурталчлан оролцов.
  • ХААИС-ийн “Хатан туул” театр хамтран зохион байгуулж хөгжим, техник хэрэгсэл, урлагийн үзүүлбэрийг хариуцан ажиллалаа.

ХААИС-ийн Номын сангийн үйл ажиллагааг сурталчлан таниулах үзэсгэлэн, танин мэдэхүйн асуулт хариултын АХА тэмцээн, шилдэг номын зохиогч, судлаач, тэргүүний болон шилдэг уншигчийг алдаршуулан урамшуулж, ном солилцоо зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгууллаа.



 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай