“Career week”-ийг эхлүүлж хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв

Нийтлэгч : О.Отгондэлгэр
Огноо: 2024-05-06 21:16:25

ХААИС-Эдийн засаг, бизнесийн сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Career day” нээлттэй өдөрлөгийг "CAREER WEEK" болгон цар хүрээг өргөжүүлэн 2024 оны 05 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

“Career week”-ийн хамгийн эхний арга хэмжээ нь “Эм Эм Си Жи” ХХК, Глобал сивик шэйринг, GMR research agency, Сүү ХХК-иудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.  Хамтын ажиллагааны гэрээнд оюутнуудыг богино болон урт хугацааны ажлын байрны дадлагад хамруулах, төгсөгчдийг ажлын байранд, суралцагчдыг цагийн ажилд зуучлах болон хамтран хэрэгжүүлэх олон ажлын талаар тусгасан бөгөөд цаашид талууд хэрэгжилтийг хангаж ажиллахаар тохиролцов.